Тэтгэврийн дансанд хүртэл “таамаглалын зах зээл” орж ирж магадгүй
Bitwise, Roundhill болон GraniteShares зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд үйл явдлын гэрээг биржээр арилжаалагддаг сангийн хэлбэрээр санал болгох зөвшөөрөл авахаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) өргөдөл гаргажээ.
Энэ нь зах зээлийн чиг хандлагаас гадна улс төр, спорт, эдийн засаг зэрэг тодорхой үйл явдлын үр дүн дээр бооцоологдсон хэлцлүүдийг улам энгийн хөрөнгө оруулагчдын гарт хүргэж болзошгүй шинэ алхам гэж үзэж байна. Хэрэв эдгээр бүтээгдэхүүн зохицуулагчийн зөвшөөрөл авбал, таамаглалд тулгуурласан ийм арилжаа цаашид зөвхөн тусгай платформоор хязгаарлагдахгүй, ETF-ийн бүтэцээр дамжин брокерийн данс, бүр тэтгэврийн дансанд хүртэл хүрч ирэх боломж нээгдэнэ.
Сүүлийн жилүүдэд prediction markets буюу таамаглалын зах зээлүүд АНУ-д улам олны анхаарал татаж, сонгуулийн дүн, хүүгийн бодлого, томоохон үйл явдлын үр дүнг үнэлэх өөр нэг “зах зээлийн индикатор” болж эхэлсэн. Харин одоо тэдгээрийг улам уламжлалт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнтэй нэгтгэх оролдлого эрчимжиж байна.


