Технологи
BMW өнгөө өөрчилдөг машинаа бодит болгох гэж байна
BMW өнгөө сольдог машинаа зүгээр нэг шоуны санаа биш, үйлдвэрлэлд ойр зүйл болгох гэж байна.
CES 2022 дээр танилцуулсан iX Flow-оос эхэлсэн энэ туршилт одоо iX3 Flow Edition болж шинэ шатанд гарлаа. Өмнөх загварууд бүх кузовоо тусгай E Ink хавтангаар бүрж байсан бол шинэ концепц нь илүү бодит үйлдвэрлэлд ойр шийдэл рүү шилжжээ.
Энэ хөдөлгөөн BMW-д зүгээр нэг дизайн биш. EV зах зээл дээр брэндийн ялгарал, технологийн имиж, ирээдүйн автомашины хэрэглэгчийн туршлагыг нэг дор харуулж байна. Хэрвээ өнгө солигддог технологи үйлдвэрлэлд нэвтэрвэл машин зөвхөн тээврийн хэрэгсэл биш, хувийн “дижитал бүтээгдэхүүн” болох зам нээгдэнэ.
BMW-ийн энэ алхам автомашины дизайн, хэрэглэгчийн сонирхол, premium сегментийн өрсөлдөөнийг дахин тодорхойлж магадгүй.



