БизнесХөрөнгийн зах зээл
Кен Гриффин: Ормузын хоолой хаалттай хэвээр байвал дэлхийн эдийн засаг зайлшгүй уналтад орно
Citadel-ийн үүсгэн байгуулагч, тэрбумт хөрөнгө оруулагч Кен Гриффин хэлэхдээ, Ормузын хоолойг зургаагаас 12 сарын турш хаасан хэвээр байлгавал дэлхийн эдийн засагт зайлшгүй уналт, өөрөөр хэлбэл рецесс бий болно гэжээ.
Түүний үзэж буйгаар, олон улсын худалдаа, ялангуяа эрчим хүчний нийлүүлэлтэд стратегийн чухал ач холбогдолтой энэ усан зам удаан хугацаанд саатвал нефтийн нийлүүлэлт тасалдаж, үнийн савлагаа эрс нэмэгдэн, дэлхийн зах зээлүүдэд хүчтэй дарамт үзүүлнэ.



