БизнесХөрөнгийн зах зээл
Таамаглалын зах зээл 2030 он гэхэд 1 их наяд ам.долларт хүрч магадгүй гэж Bernstein тооцоолжээ
Хөрөнгө оруулалтын банк Bernstein-ийн тооцоогоор таамаглалын зах зээл буюу prediction markets хурдацтай тэлж, 2030 он гэхэд 1 их наяд ам.долларын эргэлттэй болох төлөвтэй байна.
Тус банкны тайланд дурдсанаар арилжааны нийт хэмжээ 2026 онд ойролцоогоор 240 тэрбум ам.долларт хүрч, 2025-2030 оны хооронд жил бүр дунджаар 80%-ийн нийлмэл өсөлтийн хурдтай өсөхөөр байна.
Ирээдүйд ямар үр дүн гарахыг таамаглаж мөрийцөх энэ төрлийн зах зээл сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид, арилжаачдын анхаарлыг улам их татах болсон. Bernstein-ийн дүгнэлт үнэн бол prediction markets нь зөвхөн сонирхолтой ниш бүтээгдэхүүн биш, дэлхийн санхүүгийн томоохон сегментүүдийн нэг болон хувирч мэдэхээр байна.



