АНУ-ын төсөвт Ангараг руу хийх хөөргөлтөд онцгой анхаарал хандуулжээ

АНУ-ын Үндэсний агаарын нислэг, сансрын уудмыг судлах төв (NASA) 2026 онд Марс руу хийх хөөргөлтийн төлөвлөгөөгөө урагшлуулж магадгүй болоод байна. Энэ нь АНУ-ын Трампын засаг захиргаанаас 2026 оны холбооны төсөвт Марстай холбоотой төслүүдэд 1 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт тусгасантай холбоотой.
Энэхүү шийдвэр нь SpaceX компанийн 2026 онд Марс руу хийх хөөргөлтийн төлөвлөгөөг дэмжих боломжтой бөгөөд сансрын салбар дахь өрсөлдөгч компаниуд болох Blue Origin, ULA (United Launch Alliance) зэрэг нь мөн адил Марс руу чиглэсэн технологи, хөөргөлтийн системүүдээ боловсруулж байна.
Хэрэв NASA-ийн уг төлөвлөгөө бодитоор хэрэгжвэл хүн төрөлхтний Марс руу хийх анхны томоохон алхамд ойртсон үйл явдал болох төдийгүй АНУ-ын сансар судлалын салбарт хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэх хандлагыг баталгаажуулах юм.