Кино урлагУрлаг
National Geographic суваг Монголын нууц товчоогоор баримтат цуврал бүтээжээ
“National Geographic” суваг Чингис хаан, Монголын Нууц Товчооны тухай “Genghis Khan: The Secret History Of the Mongols” гэх зургаан ангит баримтат цувралыг бүтээсэн байна.

Тус баримтат цуврал нь Монголын эзэнт гүрнний сэргэн мандалтыг орчин үеийн кино, график шийдэл ашиглан бүтээсэн нь үзэгчдийг ихээр татаж байгаа аж. Энэхүү цувралын үндсэн эх сурвалж Пенсильваннийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Кристофер П. Атвудын 2023 онд гаргасан “Монголчуудын Нууц Товчоо” бүтээл дээр суурилжээ.
Уг цувралыг Английн “Dash Pictures” бүтээсэн бөгөөд “Disney+” болон “Hulu” зэрэг платформуудас үзэх боломжтой аж.
Цувралын зургаан анги өөр өөр нэртэй бөгөөд:
- The Boy Who Will Be Khan
- The Rise Of Chinggis Khan
- The Birth Of The Empire
- The Unstoppable Empire
- The Rule Of Ogedei
- Europe Under Siege