СпортХөл бөмбөг

Долоо хоногийн 309 сая төгрөгийн цалинтай Такуми Минамино

Японы шигшээ багийн хөлбөмбөгчин Такуми Минамино саяхан “Монако” клубтэй 2027 он хүртэл гэрээгээ сунгаж, “Монако”-гийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг болсон.

Түүний шинэчилсэн гэрээний дагуух цалин нь долоо хоногийн 85,728 доллар байх ажээ. Үүнийг төгрөг рүү шилжүүлбэл 309 сая орчим болно. Харин нэг жилийн хугацаанд тэр 4,457,842 доллар буюу ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн цалин орлогтой байхаар тохиролцжээ. 

Такуми Минаминогийн тухайд “РБ Зальцбург” клубээс Европ дахь замналаа эхлүүлсэн агаад харин 2020 онд Премьер лигийн “Ливерпүүл”-д очсоноор олны анхаарлын төвд багтсан. Гэлээ ч Юрген Клоппын багт тоглох боломж төдийлөн элбэг олдоогүй юм, түүнд.

Улмаар “Саутхэмптон”-д зээллэгээр тоглож байгаад буцаж ирэхдээ “Монако” руу явахаар эгнэгт шийдсэн билээ. Өдгөө тэр Францын багт дасан зохицож, гарааных нь үндсэн тоглогчийн хэмжээнд үнэлэгдэх болсон.

Минамино энэ улирлаас эхлэн Оросын Александр Головин, Швейцарийн Денис Закариа нарын хамтаар багийнхаа хамгийн өндөр цалинтай тоглогч болов.

Холбоотой мэдээнүүд

Back to top button