Аялал

Сүүлийн арван жилд хамгийн их жуулчин хүлээн авсан улсууд

Ковидын дараах дэлхийн аялал жуулчлал хүчтэй сэргэж байгаа энэ үед олон улсын жуулчдын хамгийн ихээр зорьсон орнуудын жагсаалтыг Франц дахин тэргүүлж, 2024 онд түүхэн дээд амжилт болох 100 сая жуулчин хүлээн авсан байна.

Сүүлийн арван жилийн аялал жуулчлалын хандлага

2015–2023 оны хоорондох тоо баримаас харахад дараах таван улс дэлхийн хамгийн их жуулчин татсан орнууд байжээ.

Франц – Жилд дунджаар 89 сая жуулчин хүлээж авдаг, жуулчдын аялах хамгийн дуртай улс хэвээр байсан ба 2024 онд 100 саяд хүрсэн. Соёл урлаг, хоол хүнс, Парис хотын романтик уур амьсгал зэргээрээ алдартай.

Испани – Гаудигийн архитектур, далайн эрэг, баяр наадмаар дүүрэн Испани 2023 онд 85 сая жуулчин хүлээн авсан.

АНУ – Нью-Йорк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, соёлын төвүүд нь тус улсыг жилд дунджаар 79 сая жуулчинтай болгосон. 2023 онд 67 сая жуулчин зорин очжээ.

Итали – Түүх, урлаг, хоолны соёлын өлгий нутаг Итали 2023 онд 57 сая жуулчин хүлээн авсан.

Турк – Зүүн ба Барууны соёлын огтлолцлын цэг Турк улс 2023 онд 55 сая жуулчин авсан нь томоохон өсөлт байв.

2024 он: Аялал жуулчлалын түүхэн жил

2024 онд дэлхийн аялал жуулчлал бүрэн сэргэж, дараах улсууд хамгийн олон жуулчин авсан байна:

  • Франц – 100 сая жуулчин хүлээн авсан. Үүнд 2024 оны Парисын зуны олимп болсонтой холбоотой
  • Испани – 94 сая жуулчин авсан.
  • АНУ – 79.3 сая жуулчин хүлээн авсан.
  • Хятад – Ковидын дараах хязгаарлалтаа цуцалсны дараа 65.7 сая жуулчин ирсэн.
  • Итали – 64.5 сая жуулчин хүлээн авч, соёлын аялал жуулчлалын төв хэвээр байна.

2025 оны таамаг

GlobalData-ийн таамгаар Франц улс 2025 онд ч хамгийн их жуулчин авсан орон хэвээр байх бөгөөд 93.7 саяжуулчин хүлээн авах төлөвтэй байна. Испани, Итали улсууд ч мөн өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй.

Аялал жуулчлалын шинжээчид уламжлалт орнууд давамгай хэвээр ч, тогтвортой хөгжил, соёлын аялалд сонирхол нэмэгдэж байгааг онцолж байна. Энэ нь 2030 он хүртэл аяллын шинэ чиг хандлагыг тодорхойлох магадлалтай.

Холбоотой мэдээнүүд

Back to top button