Neuralink чипийг булчин хатангирших өвчтэй хүнд суулгажээ
“Neuralink” компанид бүтээсэн тархины суулгацыг булчин хатангирших хажуугийн хатуурал өвчтэй хүний тархинд анх удаа суулгасан тухай тус компанийн эзэн Илон Маск Х нийгмийн сүлжээнд мэдээлжээ.

“Neuralink”-ийн чипийг тархиндаа суулгуулсан дэлхийн гуравдахь хүн бол АНУ-ын Аризона муж улсын оршин суугч Брэдфорд Смит ажээ. Смитийн бие бараг бүрэн саажсан боловч имплантын тусламжтайгаар компьютер дээрээ бичиж сурсан байна. “Би тархиндаа чип суулгуулсан булчин хатангирших өвчтэй дэлхий дээрх анхны хүн, бас анхны ярьж чаддаггүй хүн” гэж Смит X сүлжээнд бичсэн байна. Харин Маск нийгмийн сүлжээгээр дамжуулан Смитээс асуулт асуухыг хэрэглэгчдэд уриалжээ.
Смит Х сүлжээнд бичихдээ, түүний амьдрал хэцүү байгаа хэдий ч тэр “одоо бүх зүйл сайхан болсонд” баяртай байгаагаа илэрхийлжээ. Суулгацын ачаар хэлэх гэснээ бичих боломжтой болсон тэрбээр “бие нь бараг бүрэн саажсан, зөвхөн завж, нүдээ л хөдөлгөж чаддаг” гэдгээ бичжээ. Мөн амин үзүүлэлтүүдийг нь дэмждэг уушгины хиймэл аппаратаас хамааралтай байна.
Булчин хатангирших хажуугийн хатуурал өвчин нь ховор тохиолддог бөгөөд хөдөлгөөний мэдрэлийн эсүүд гэмтсэнээс үүдэлтэй төв мэдрэлийн тогтолцооны эдгэршгүй өвчин юм.
Ойрын таван жилийн дотор робот мэс засалчид хүмүүсийг орлож чадна гэж И.Маск саяхан мэдэгдсэн юм. Түүний “Neuralink” компани хүний тархины эдэд электрод суулгах мэс заслыг робот мэс засалчийн тусламжтайгаар хийсэн байна.