Сири улсын Дэлхийн Банк дах өрийг Саудын Араб болон Катар улс төлж барагдуулна
Сири улсын Дэлхийн Банканд тавьсан өрийн үлдэгдэл болох $15 сая орчмыг Саудын Араб, Катар улсууд хамтран төлж барагдуулахаар болсныг өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн оны сүүлээр Башар аль Ассадын дэглэм нуран унасны дараа дээрх хоёр улс Сирийн шинэ засгийн газартай холбоо тогтоох ажлыг бусдаас тэргүүлэн эхлүүлж байсан юм.
“Саудын Арабын хаант улс болон Катар улсын сангийн яамд Сири улсын Дэлхийн Банканд тавьсан өрийн үлдэгдэл болох $15 сая орчмыг төлж барагдуулахаар болсныг зарлаж байна” гэж Ням гарагт гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Хэдхэн өдрийн өмнө Сирийн төв банкны ерөнхийлөгч, сангийн сайд нар Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны хаврын чуулганд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаагаа оролцсон юм.
Сирид 2011 онд иргэний дайн эхэлсний дараа Дэлхийн Банк тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоож байв.
Өрөө төлж барагдуулснаар Сири улс Дэлхийн Банкнаас шинэ зээл тусламж, техникийн зөвлөгөө авах эрхтэй болох юм.