Спорт

"Улаанбаатар марафон 2025”-д 2500 гаруй хүн гүйхээр бүртгүүлээд байна 

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 24-нд болно.  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Автомашингүй өдөр мөн “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээн энэ оны тавдугаар сарын 24-нд болно.  

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл энэ сарын 1-нд эхэлсэн ба тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 6 төрөлд нийт 2544 иргэн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдийн 50 орчим хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. 

5 км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 5 км-ийн зайд 1300 орчим хүн, 10, 21 км-т тус бүр 400 гаруй хүн оролцохоор болсон байна. Харин 42 км-ийн зайд гүйхээр 101 хүн бүртгүүлээд байна.

“Улаанбаатар марафон”-д хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн бүртгүүлжээ.

Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button