БизнесЭдийн засаг

Банкнуудын хадгаламж 22.1 их наяд төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал Монголын арилжааны банкнуудын хуримтлагдсан хадгаламжийн хэмжээ 2025 оны III сарын эцсийн байдлаар 22.1 их наяд төгрөгт хүрчээ. Монгол Улсад төгрөгийн хадгаламж 22% өссөн бол долларын хадгаламж 10.4% өсжээ.

Банкны салбарын бусад статистикийг харвал банкны салбарын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөг, дотоод цэвэр актив 36.2 их наяд төгрөгт хүрээд байна. Гадаад цэвэр активын хувьд өнгөрсөн оноос 46% буурсан бол, дотоод цэвэр актив 31% өсжээ.

Одоогоор Монгол Улсад арилжааны 11 банкны 1500 орчим салбар үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button