Кино урлагУрлаг

HBO суваг "Харри Поттер"-ийг олон ангит кино болгож шинээр гаргана


АНУ-ын HBO телевиз удахгүй гаргах гэж буй “Харри Поттер” цувралынхаа анхны дүрүүдийг албан ёсоор баталжээ.

Жүжигчин Ник Фрост, Паапа Эссиеду, Жанет МакТеер болон Пол Уайтхаус нар тус цувралд дүр бүтээхээр болсон байна.

  • Ник Фрост нь нөхөрсөг, аварга Хагридын дүрд
  • Жанет МакТеер нь Хогвартсын хатуу боловч ухаалаг багш Минерва МакГонагаллын дүрд
  • Паапа Эссиеду нь гүн ухаантай, төвөгтэй багш Северус Снэйпийн дүрд
  • Инээдмийн жүжигчин Пол Уайтхаус нь Хогвартсын манаач Аргус Филчийн дүрд тус тус тоглохоор болжээ.
  • Мөн Жон Литгоу нь Хогвартсын захирал Албус Дамблдорын дүрд тоглох тухай өмнө нь мэдэгдэж байв.
Жүжигчин Пол Уайтхаус нь Хогвартсын манаач Аргус Филчийн дүрд

Жүжигчин Пол Уайтхаус нь Хогвартсын манаач Аргус Филчийн дүрд

Жон Литгоу нь Хогвартсын захирал Албус Дамблдорын дүрд

Жон Литгоу нь Хогвартсын захирал Албус Дамблдорын дүрд

Цувралын зураг авалт энэ зунаас эхлэх бөгөөд эхний улирал ирэх онд гарах магадлалтай аж. Харин Харри Поттер, Рон Уизли, Гермайони Грейнжер нарын дүрд хэн тоглох нь хараахан тодорхойгүй байгаа юм.

HBO гол гурван дүрд зориулсан нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд 30,000 гаруй хүн материалаа ирүүлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button