Оддын дайн киноны шинэ ангид Ryan Gosling тоглоно
Канадын жүжигчин Райан Гослинг 2027 оны тавдугаар сард нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ ангид тоглоно гэж “Walt Disney” компанийн охин компани болох “Lucasfilm” пүрэв гарагт мэдээллээ.

“Star Wars: Starfighter” нэртэй энэхүү шинэ ангид 2019 онд дэлгэцнээ гарсан “The Rise of Skywalker” анги дээр гарсан үйл явдлаас хойш таван жилийн дараа өрнөсөн үйл явдлыг өгүүлнэ” гэж “Lucasfilm”-ийн мэдэгдэлд дурджээ.
Канадын найруулагч Шон Левигийн найруулах бүтээлийн зураг авалт ирэх намар эхлэх ажээ. Тэрбээр “Marvel”-ийн 2024 оны бүтээл“Deadpool & Wolverine” болон “Netflix” стриминг платформын “Stranger Things” цувралын ангиудыг найруулж байсан юм.
Р.Гослингийн хувьд “Оскар”-ын шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд “Барби” киноны Кенийн дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байв.
“Оддын дайн” бол 1977 онд Америкийн найруулагч Жорж Лукасын туурвисан шинжлэх ухааны зөгнөлт франчайз бөгөөд алсын алсад орших галактикт өрнөх үйл явдлуудыг өгүүлдэг. “Оддын дайн”-ы ангиуддэлхийн зах зээлээс нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын кассын орлого олсон байна.