Хүн дүрст роботуудын марафонд Tien Kung Ultra робот түрүүлжээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон дэлхийн анхны хүн дүрст роботын хагас марафон гүйлтийн тэмцээнд тус улсын Хиймэл оюун ухаант роботын инновацын төвд бүтээсэн “Tiangong Ultra” гэдэг робот ойролцоогоор 2 цаг 40 минутад барианд орсноор түрүүлжээ.

Дэлхийн хамгийн анхны хүн дүрст роботын хагас марафон Бээжингийн Ижуан дүүрэгт өнөө өглөө боллоо. Нийт 21.0975 км-ийн зайн гүйлтэд 20 багийн 18 төрлийн робот тамирчид аваргын төлөө өрсөлдсөнөөс гадна роботуудыг гүйлтийн хурд, тэсвэр тэвчээр, нэр хүнд, загвар дизайн зэрэгт нь үндэслэн төрөл бүрийн шагналуудад шилдгүүдийг тодруулжээ.
Энэхүү тэмцээнд Хиймэл оюун ухаан роботын инновацын төвд бүтээсэн “Tien Kung Ultra”, “Unitree” компанийн G1, “Leju Robotics” компанийн “Kuavo”, “NOETIX” компанийн N2 зэрэг олон дэвшилтэт хүн дүрст роботууд оролцсон байна.