Технологи

Instagram Blend гэх шинэ функц танилцууллаа

Instagram Blend хэмээх шинэ функц танилцууллаа. Blend нь хэрэглэгч болон тэдний найзуудад таалагдах боломжтой Reels-үүдийг нэгтгэсэн шинэ цэс юм. Энэхүү функц нь хэрэглэгчдэд DM-ээр (шууд зурвас) дамжуулан найз нартайгаа шинэ аргаар холбогдох боломжийг олгох зорилготой.

Хэрэглэгч өөрийн сонирхдог төрлийн богино бичлэгүүдийг найзуудтайгаа DM-ээр холбогдон хамтдаа үзэх боломжтой аж. Хэрэглэгч Blend үүсгэхийн тулд найз эсвэл найзуудын бүлэгтэй DM-ээр орж, Blend дүрс дээр товшино. Үүнээс хойш тухайн DM бүлэгт байгаа бүх хүн Blend-д оролцох боломжтой болно.

Instagram-ийн захирал Адам Моссери “Энэ шинэ функц нь өөрийн сонирхлыг найзуудтайгаа хуваалцах, шинэ яриа эхлүүлэх боломжийг хэрэглэгчдэд олгоно” хэмээжээ.

Blend нь өдөр бүр шинэ контентоор шинэчлэгддэг бөгөөд энэ нь оролцогчдыг сонирхолтой бөгөөд шинэлэг яриа эхлүүлэхэд туслах юм. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button