Технологи

MacBook ашиглаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх M5 чиптэй iPad

Apple компани M5 чиптэй iPad-ийг тун удахгүй танилцуулах бөгөөд энэхүү шинэ загвар нь MacBook ашиглаж буй мэт мэдрэмжийг төрүүлэхээс гадна бүтээмж, гүйцэтгэлийн хувьд ч дутахгүй болохыг Bloomberg сайтын шинжээч Mark Gurman онцолжээ.

Түүний хэлснээр, iPadOS-ийн ирэх шинэчлэлтүүд нь олон цонхны удирдлага (multi-window management) болон олон үйлдэл зэрэг хийх боломжийг өргөтгөхөд чиглэж байгаа нь Mac системтэй улам ойртож байгаагийн нэг илрэл юм.

Gurman-ийн тэмдэглэснээр, Apple энэ чиглэлээр олон жил туршлага хуримтлуулж ирсэн бөгөөд одоо iPad-ийг MacBook-ийн оронд ашиглахыг хүсдэг хэрэглэгчдэд илүү оновчтой сонголт болгохыг зорьж байгаа аж.

M5 чип нь өмнөх загваруудаас илүү өндөр гүйцэтгэлтэй, үр ашигтай байх ба AI боломжуудыг илүү уялдуулж, шингээж өгчээ. Шинэчлэлүүдийн ачаар iPad зөвхөн медиа хэрэглээнд бус, ажлын үр бүтээмж шаардсан хэрэглээнд ч бүрэн нийцэх бололтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button