БизнесЭдийн засаг

БНХАУ-аас АНУ-д экспортолж буй зарим бараанд ногдуулах тарифын хэмжээ 245%-д хүрлээ

БНХАУ-ын АНУ-д экспортолж буй зарим бараанд ногдуулах нийт тарифын хэмжээ 245 хувьд хүрчээ. 

Ингэснээр лхагва гарагт зах зээл дахин нэг тарифтай холбоотой тодорхойгүй байдалд автлаа. Хятадын хувьд АНУ руу хийж буй зарим экспортын бараанд 245 хувийн тариф ногдохоор болж байна. Энэ нь өмнө нь зах зээлд тооцож, үнэлж байсан 145 хувийн тарифаас хавьгүй өндөр дүн тул хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргасан юм. Гэсэн хэдий ч Цагаан ордон уг ойлголтыг нэн даруй залруулж, 245 хувийн тариф бол шинэ тариф биш бөгөөд үүнийг шинээр хэрэгжүүлж байгаа мэт ойлгох нь “буруу ташаа” болохыг онцолсон байна.

Тодруулбал, дээрх 245 хувийн тарифын дүн нь хэд хэдэн тарифуудыг нийлүүлсэн нийлбэр үзүүлэлт бөгөөд үүнд:

  • 125% харилцан (reciprocal) тариф,
  • 20% тарифийн хураамж,
  • 7.5-100% хооронд хэлбэлзэх Section 301-ийн дагуу оногдуулсан тусгай тарифууд зэрэг багтдаг байна.

Тиймээс зарим Хятадын бараанд нийт 245 хувийн татвар ногдох нь үнэн ч, энэ нь цоо шинэ зохицуулалт биш аж.

Гэсэн ч энэхүү мэдээлэл хөрөнгө оруулагчдад шинэ тариф хэрэгжсэн мэт ойлголт төрүүлж, зах зээлийг тодорхойгүй байдалд оруулсан нь бодит байдал юм. Туршлагатай шинжээчид ч энэ асуудлыг ойлгоход хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэхүү тарифын зохицуулалт ямар төвөгтэй, ойлгомжгүй байгааг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button