Life

Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймэрт 24 хүний амь үрэгдээд байна

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт үргэлжлэн шатаж буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 хүрчээ. Хохирогчдын ихэнх нь 60-аас дээш насны ахмадууд байгааг эрх баригчид мэдээлсэн байна.

Үүнээс гадна 26 хүн түлэгдсэний 12-ынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Нийтдээ 23,000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дук Су энэхүү гамшгийг “манай улсын түүхэнд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй хамгийн аймшигтай ой хээрийн түймэр” гэж тодорхойлжээ.

Гал түймрийг унтраах ажиллагаанд олон мянган гал сөнөөгч, 5,000 орчим цэргийн алба хаагч оролцож, Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын цэргийн баазын нисдэг тэрэгнүүдийг дайчилсан байна. Чийглэг уур амьсгалтай Өмнөд Солонгост ой хээрийн түймэр харьцангуй ховор гардаг. Энэ удаагийн түймэрт 17,000 гектар ой мод шатаад байгаа нь тус улсын түүхэнд гарч байгаагүй том талбай хамарсан гамшиг юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button