“Flow” кино хар муурын үрчлэлтийг нэмэгдүүлжээ
2024 оны шилдэг анимейшн “Flow” нь Латвийн нэрт найруулагч Гинтс Зилбалодисын бүтээл, хар муур болон бусад амьтдын хамт үерлэж сүйрсэн, пост-апокалипсийн ертөнцөөр зорчсон түүхийг өгүүлдэг. Энэхүү кино нь олон үзэгчдийн сэтгэлд хүрч, хар муурнуудыг үрчилж авах сонирхолыг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Энэхүү кино нь Латвийн киноны түүхэнд хамгийн их үзсэн кино болж, 2025 оны 2-р сар гэхэд 36 сая ам.долларын орлого олоод байна. “Flow” нь Rotten Tomatoes дээр 8.5 оноо авч, Metacritic дээр 100 онооноос 87 оноо авсан бөгөөд тус кино нь “Шилдэг анимейшн кино” шагналыг хүртсэн юм. Мөн энэ кино нь Латвийн анхны кино, мөн анимацийн бие даасан кинонуудаас “Шилдэг анимейшн кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн анхны кино болжээ.
Киноны амжилт, хараа нь хар муурнуудыг үрчилж авахад онцгой нөлөө үзүүлсэн. Жишээлбэл, Индианагийн амьтны хамгааллын байгууллага болох Animal Protection Association нь хар муурнуудын үрчлэлтийн хувь хэмжээ 30 хувиар нэмэгдсэн гэдгийг тэмдэглэжээ. Тус байгууллага энэ өсөлтийг “Flow” кинотой холбож үзэж байна. Мөн Madman Films болон Black Cat Crew-ийн нийгмийн сүлжээг ашиглан хийсэн судалгаагаар, хар муурнуудыг аврах сонирхол олноор нэмэгдсэн гэж үзэж байна.