Кино урлагУрлаг

“100 Days of Deception” ба “Final Table” бямба гарагийн үзэлтээр шинэ дээд амжилт тогтоолоо

Soompi-ийн мэдээлснээр tvN-ийн “100 Days of Deception” болон JTBC-ийн “Final Table” хоёр бямба гарагийн үзэлтийнхээ хамгийн өндөр үзүүлэлтийг тус тус шинэчлэн тогтоолоо.

10-р сарын 31-нд “100 Days of Deception” нь Nielsen Korea-гийн тооцоогоор улсын хэмжээнд дунджаар 7.2 хувийн рейтинг авч, бямба гарагт гарсан кабелийн бүх төрлийн нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр үзэлттэй нь болсон байна. Энэ нь драмагийн бямба гарагийн үзүүлэлтүүд дундаа хамгийн өндөр нь байлаа.

Мөн “Final Table” гурав дахь ангиараа улсын хэмжээнд дунджаар 2.2 хувийн рейтинг авч, бямба гарагийнхаа хамгийн өндөр үзүүлэлтийг бүртгэв. Үүний зэрэгцээ SBS-ийн “Doctor X” бямба гарагийн нийт үзэгчдийн дунд 15.6 хувийн рейтингээр тэргүүлсээр байна.

MBC-ийн шинэ цуврал “The Perfect Lie” хоёр дахь ангиараа 1.9 хувийн дундаж рейтинжээ хадгалсан бол KBS 2TV-ийн “A Love Other Than Yours” эцсийн ангиасаа өмнө 1.6 хувийн шинэ доод үзүүлэлттэй болов. Channel A-ийн “Dive into You” эцсийн өмнөх ангиараа 0.1 хувь болж буурсан байна.

Харин KBS 2TV-ийн “Love on the Menu” өөрийн цацалтын цагийн бүсдээ бүх сувгийн дунд дахин нэгдүгээр байрт орж, улсын хэмжээнд дунджаар 14.7 хувийн рейтинг авсан байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button