Дуу хөгжимУрлаг

Stray Kids-ын Hyunjin мөрний өвдөлтөөс болж хөдөлгөөнөө хязгаарлана

JYP Entertainment-аас Stray Kids-ын Hyunjin баруун мөрөндөө өвдөлт мэдэрч, эмнэлгийн хяналт дор эмчилгээ хийлгэж буйг мэдэгдлээ. Эмчийн заавраар мөрөнд ачаалал өгөх хөдөлгөөнөөс зайлсхийх шаардлагатай болсон байна.

Иймээс энэ долоо хоногийн Stray Kids World Tour “RUN IT JAPAN” тоглолтууд болон удахгүй товлогдсон хуваарьт үйл ажиллагаануудын үеэр Hyunjin-ий хөдөлгөөн хязгаарлагдаж магадгүй гэж JYP Entertainment тайлбарласан байна. Тус агентлаг уран бүтээлчийн эрүүл мэнд, эдгэрэлтийг нэн тэргүүнд тавьж байгаагаа онцолжээ. Мэдээг Soompi мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button