БизнесХөрөнгийн зах зээл

Неоклаудын хувьцаа унаж, Маск 200 гаруй нь мөхөх эрсдэлтэй гэв

Шинэ үеийн үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид болох неоклауд компаниудын хувьцаа дарамтад орлоо. Учир нь Илон Маск 200 гаруй ийм компани “жижигхэн загас шиг амархан сүйрнэ” гэсэн утгатай хатуу дохио өгсөн нь зах зээлийн болгоомжлолыг улам гаарьуулсан байна.

Сүүлийн саруудад неоклаудууд асар их хэмжээний дата төв, сервер, хиймэл оюуны дэд бүтэц рүү түргэн тэлж, үүнийгээ өрөөр санхүүжүүлж ирсэн. Гэвч хөрөнгө оруулагчид энэ өсөлт бодит ашиг болж хувирах уу, эсвэл зардлын дарамт нь урт хугацаанд компаниудын тэнцлийг доройтуулах уу гэдгийг улам ихээр эргэлзэж эхэлжээ.

Хиймэл оюуны дэд бүтцийн энэ их бүтээн байгуулалт нь зах зээлийн шинэ боломж нээж байгаа ч өгөөжийн хугацаа тодорхойгүй хэвээр байна. Тиймээс неоклаудын өсөлт одоо зөвхөн хэрэглэгч татах асуудал биш, санхүүгийн сахилга бат, өрийн эрсдэлийг хэрхэн давах вэ гэдэг сорилт болж хувирч байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button