October-ийн шинэхэн idol хамтлагуудын үнэлгээ шинэчлэгдлээ

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын rookie idol group буюу шинэхэн idol хамтлагуудын бренд нэр хүндийн жагсаалтыг зарлалаа. Үнэлгээг 9-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл цуглуулсан их өгөгдөлд тулгуурлан хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн халуун байдал, харилцан үйлчлэл, олон нийтийн хандлага зэрэг үзүүлэлтээр гаргасан байна.
RESCENE 8,057,217 оноотойгоор тэргүүллээ хадгалж, 9-р сараас хойш оноо нь 8.04 хувиар өсжээ. Тус хамтлагийн түлхүүр үгсийн дунд “LOVE ATTACK”, “trot”, “college festival” багтсан бол холбоотой нэр томьёонд “surpass”, “sold out”, “root for” зэрэг үгс өндөр байр эзэлсэн байна. Мөн эерэг хариу 94.97 хувьтай гарчээ.
CORTIS хоёрдугаар байраа хадгалж, 2,510,823 оноотой болсон бол izna 492.05 хувийн огцом өсөлтөөр гуравдугаарт дэвшжээ. Харин дөрөвт Hearts2Hearts, тавд KiiiKiii жагссан байна.
Энэ сарын эхний 30-д мөн TWS, ILLIT, TUIDE, BABYMONSTER, UNIS, ALPHA DRIVE ONE, MEOVV зэрэг хамтлагууд багтжээ.



