Kim Yun Seok, Koo Kyo Hwan нар “White Blast” триллерт тоглоно

Soompi-ийн мэдээлснээр, шинэ psychological thriller film “White Blast” анхны official trailer-аа танилцуулж, арван нэгдүгээр сард нээлтээ хийхээр болсныг SHOWBOX зарлалаа.
Кинонд тэтгэвэрт гарах дөхсөн буудлын дарга Gap Soo-ын дүрийг Kim Yun Seok, түүний залгамжлагч Hyun Taek-ийн дүрийг Koo Kyo Hwan бүтээжээ. Тэд цас шуурганаас болж тусгаарлагдсан хөдөө орчмын галт тэрэгний буудал дээр нууцлаг цогцос олсноор үйл явдал өрнөнө.
Трейлерт Gap Soo, Hyun Taek хоёр хонгил руу орж зам шалгах үеэрээ цогцос олж, дараа нь тэдний хоорондын түгшүүр нэмэгдэж буйг харуулсан байна. Мөн Hyun Taek-ийн “энд болсон зүйлийн талаар хэнд ч хэлэхгүй” гэсэн үг нь цогцосны нууц болон хоёр дүрийн харилцаа өөрчлөгдөхийг илтгэжээ.
Мөн Park Soo Young, Roh Yoon Seo нар уг кинонд тоглож байгаа талаар мэдээлсэн байна.



