Кино урлагУрлаг

Jang Hyuk “The Great King Munmu” драмд хэрцгий Yeon Gaesomun болжээ

Soompi-гийн мэдээлснээр, түүхэн драм “The Great King Munmu” Jang Hyuk-ын шинэ дүрийг харуулсан киноны шинэ гэрэл зургуудыг нийтэлжээ. Тэрбээр Goguryeo-гийн жанжин, дайны бурхан хэмээн алдаршсан хэрцгий удирдагч Yeon Gaesomun-ы дүрийг бүтээж байна.

“The Great King Munmu” нь жижиг улс Silla нь Goguryeo, Baekje болон Хятадын Tang dynasty-ийг даван туулж, Гурван улсын нэгдэлд хүрсэн түүхийг өгүүлнэ. Найруулагчаар “Hwarang: The Poet Warrior Youth”-ийн Kim Yeong Jo ажиллаж байна.

Шинээр гарсан гэрэл зургууд дээр Yeon Gaesomun тулалдааны талбарт хурц харцтай, нүүрэндээ цус урссан ч ганхахгүй төрхөөр харагдсан байна. Мөн түүнийг эсэргүүцэгчид айдас төрүүлэхүйц хүчирхэг, догшин төрхтэйгээр харуулжээ.

Бүтээгчдийн зүгээс Jang Hyuk-ыг түүхэн драмын жинхэнэ хүчтэй дүр бүтээдэг жүжигчин хэмээн онцолж, түүний жүжиглэлт Yeon Gaesomun-ы шунал, харизмыг хэрхэн амилуулахыг анхааралтай хүлээхийг хүссэн байна. “The Great King Munmu” ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button