Life

BIGHIT MUSIC CORTIS-ийн эрхийг хамгаалах хуулийн алхмаа танилцууллаа

BIGHIT MUSIC агентлаг CORTIS хамтлагийн гишүүдийн эрх, хувийн нууцыг хамгаалахаар явуулж буй хуулийн ажиллагааныхаа явцыг танилцууллаа. Soompi-гийн мэдээлснээр, тус агентлаг есдүгээр сарын 16-нд CORTIS-ийн оршин суудаг газарт долоодугаар сард хууль бусаар нэвтэрсэн хоёр гадаад иргэнийг цагдаад өгсөн гэж мэдэгдсэн байна.

Агентлагийн мэдээлснээр, сэжигтнүүд нь уран бүтээлчдийн байрны хаягийн мэдээллийг хууль бусаар худалдан авч, зөвшөөрөлгүй нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэднийг орон байранд хамтран нэвтэрсэн гэх үндэслэлээр сэжигтнээр шалгасан ч прокурор эцэст нь яллахгүй гэсэн шийдвэр гаргажээ. BIGHIT MUSIC энэ шийдвэрт албан ёсоор гомдол гаргаж, хэргийг дахин нягтлуулах төлөвтэй байгаагаа хэлсэн байна.

Тус агентлаг мөн гишүүд рүү чиглэсэн гүтгэлэг, доромжлол, хувийн халдлага, үг үйлдлийг нь мушгин гуйвуулах замаар худал мэдээлэл тараах, бэлгийн дарамт болон хувийн эрхийг зөрчсөн бусад үйлдлийн эсрэг цаашид ч хуулийн арга хэмжээ авна гэж онцолжээ. Мөн нисэх буудал, онгоцон дээр уран бүтээлчдийн аюулгүй байдал, хувийн нууцыг зөрчих үйлдлүүдийг хянаж, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button