БизнесХөрөнгийн зах зээл

Дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан АНУ-ын зах зээл саарахыг анхаарууллаа

Дэлхийн хамгийн өндөр өгөөжтэй төрийн хөрөнгө оруулалтын сангуудын нэг АНУ-ын хувьцааны зах зээлд удахгүй уналт буюу эргэлт гарч болзошгүйг анхаарууллаа.

Шинэ Зеландын 54 тэрбум ам.долларын тэтгэврийн сан өнгөрсөн зургаадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 14.2 хувийн өгөөжтэй ажилласан байна. Энэ нь зах зээлийн савлагаа их байсан ч хөрөнгийн үр ашигтай удирдлагын үр дүнг харуулж байна.

Гэхдээ сангийн удирдлагуудын байр суурь бол өсөлт хэт сунжирсан байж мэдэх бөгөөд АНУ-ын биржүүдэд богино хугацааны бууралт ойртож байгааг үгүйсгэсэнгүй. Ялангуяа технологийн салбарын өсөлт, үнэлгээний өндөр түвшин нь цаашдын савлагааны эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Ингэснээр олон улсын томоохон институцийн хөрөнгө оруулагчид зөвхөн өгөөжөөс гадна эрсдэлээ хэрхэн тэнцвэржүүлэхэд илүү анхаарч эхэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button