Life

DKB хамтлагийн D1 цэргийн албанд татагдах өдрөө зарлалаа

Soompi-гийн мэдээлснээр, DKB хамтлагийн D1 ирэх сард цэргийн албанд мордоно. Тэрээр 10 дугаар сарын 26-нд хугацаат цэргийн алба хаагчийн хувиар татагдаж, Армийн хөгжмийн ангид алба хаахаар болсон байна.

9 дүгээр сарын 9-нд BRAVE Entertainment агентлаг D1 нь Армийн хөгжмийн ангид алба хаах хүсэлт гаргаж, Цэргийн хүний нөөцийн газраас эцсийн зөвшөөрөл авсан талаар мэдэгджээ. Агентлагийн мэдээлснээр цэрэгт явах өдөр нь албан ёсны ёслол болохгүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс фэнүүдийг тухайн газарт очихгүй байхыг хүслээ.

BRAVE Entertainment мөн D1-ийг цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, эрүүл саруул эргэн ирэхийг хүссэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button