БизнесХөрөнгийн зах зээл
АНУ Венесуэлтэй 65 тэрбум баррель газрын тосын хэлцэл байгуулжээ

АНУ Венесуэлтэй стратегийн томоохон хэлцэл байгуулж, 65 тэрбум гаруй баррель газрын тосны нөөцөд дийлэнх хяналт тогтоохоор болсноо зарлалаа.
Энэ талаар Трамп олон нийтийн сүлжээнд мэдэгдэж, уг тохиролцоо нь эрчим хүчний салбарт томоохон байр суурь олж авах алхам гэж онцолсон байна.
Венесуэл бол дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй улсуудын нэг. Ийм хэмжээний нөөцөд хяналт тогтооно гэдэг нь зөвхөн эрчим хүчний бодлого төдийгүй олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, геополитикийн тэнцвэрт ч хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой.
Хэлцлийн нарийн нөхцөл, хэрэгжих хугацаа болон хэн ямар эрх эдлэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ийм мэдэгдэл цаашид газрын тосны зах зээл, ялангуяа үнэ болон нийлүүлэлтийн хүлээлтэд шууд нөлөөлөхөөр байна.



