GTA VI-ийн урьдчилсан захиалга нээгдлээ

Rockstar-ийн хамгийн том тоглоом эцэст нь мөнгөний дайн болж байна. GTA VI-ийн урьдчилсан захиалга нээгдэж, стандарт хувилбар нь $79.99, Ultimate Edition нь $99.99 гэж гарлаа.
Тоглоом зөвхөн PS5, Xbox Series X/S дээр digital code хэлбэрээр худалдаалагдаж байгаа нь физик дискний ирээдүйд дарамт нэмлээ. Энэ бол Rockstar-ийн хувьд зүгээр нэг нээлт биш — AAA game-ийн үнийн шинэ хязгаарыг тестэлж буй хөдөлгөөн.
Түүхийн хувьд ч GTA VI аль хэдийн зах зээлийг хөдөлгөж байна. Хоёр ч удаа хойшилсон уг цуврал 2026 оны 11-р сарын 19-нд гарахаар болсон бөгөөд Jason, Lucia хоёрын Vice City дахь гэмт хэргийн түүхийг дагана.
Хамгийн сонирхолтой нь, албан ёсны сурталчилгаа эхлэхийн өмнө хүртэл leak-ууд тасрахгүй байна. Энэ бүхний ард GTA VI зөвхөн тоглоом биш, бүх индустрийн ашиг, үнэ, хэрэглээний чиглэлийг өөрчилж байна.



