Технологи

Apple iPhone-ын зургийг deepfake-ээс ялгадаг болгох уу?

Apple iPhone дээрх зургуудыг “жинхэнэ эсэх”-ээр нь батлах шинэ функц туршиж байгаа бололтой. iOS 27-ийн beta 5 дотор “Apple Reference Image” нэртэй системийн мөрүүд илэрч, зураг авсан агшинд нь provenance metadata шингээх боломжийг харуулжээ.

Энэ нь энгийн нэг нэмэлт тохиргоо биш. Хэрвээ ажиллавал хэрэглэгчид тухайн зураг iPhone-оор яг аль мөчид авсныг нотолж, AI-гаар хуурамчаар бүтээсэн зурагтай андуурах эрсдэлийг бууруулна.

Одоогоор энэ feature live болоогүй, анхнаасаа default off байх төлөвтэй. Бета мэдээллээс харахад Camera тохиргооноос Reference Image / Reference Mode хэсгээр удирдах боломжтой байж магадгүй.

AI-generated content өсөж, зурагт итгэх итгэл буурч байгаа үед Apple-ийн энэ алхам нь сэтгүүл зүй, бизнес, аюулгүй байдлын хувьд том ач холбогдолтой байж мэднэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button