Netflix-ийн шинэ цуврал “Teach You a Lesson” цацагдсан дариудаа шуугиан тарьж эхэллээ
Netflix-ийн 2026 оны онцлох Cолонгос бүтээлүүдийн нэг “Teach You a Lesson” (Солонгос нэр: 참교육 – Жинхэнэ боловсрол / Сургамж) нь 2026 оны 6-р сарын 5-нд Netflix платформ дээр дэлхий сэн, сошиал орчинд маш их шуугиан тарьж буй Өмнөд Солонгосын шинэ экшн, драма цуврал юм.
Сургуулийн дээрэлхэлт, багшийн эрх мэдлийн доройтол болон боловсролын тогтолцооны хариуцлагын асуудлыг экшн драмын хэлбэрээр өгүүлсэн тус цуврал нээлтээ хийсэн даруйдаа сошиал орчинд өргөн хэлэлцүүлэг дагуулж байна.
Цувралын үйл явдал сургуулийн орчин дахь зөрчил, хүчирхийлэл нэмэгдсэн зохиомол нийгэмд өрнөдөг. Нөхцөл байдлыг хяналтдаа авахын тулд засгийн газраас Боловсролын эрхийг хамгаалах товчоо хэмээх тусгай байгууллага байгуулж, уламжлалт арга үр дүнгүй болсон сургуулиудад байцаагчдаа илгээнэ.
Тус байгууллагын байцаагч На Хва Жин сургуулиудад тогтсон шударга бус тогтолцоо, сурагчдын дээрэлхэлт, эрх мэдлээ урвуулан ашигласан удирдлагуудтай тэмцэхдээ дүрэмд баригддаггүй, хатуу арга хэрэглэдэг нэгэн. Цувралын гол санааг Netflix:
“Бид багшийн ч, сурагчийн ч талд биш. Бид хохирсон хүний талд байна”
хэмээн тодорхойлжээ.
Сошиал орчинд яагаад шуугиан тарьж байна вэ?
“Teach You a Lesson” нь сургуулийн дээрэлхэлтийн талаар өгүүлэхээс гадна хүч хэрэглэсэн шийтгэл үнэхээр шударга шийдэл мөн үү гэсэн асуултыг үзэгчдэд тавьж байна.Цувралын бичлэгүүд, тулааны хэсгүүд болон дээрэлхэгчдэд хариуцлага тооцож буй үйл явдлууд сошиал платформуудад тархаж, хэрэглэгчид дараах асуудлуудын талаар маргаж эхэлжээ:
- Хохирогчдын өмнөөс хатуу хариу барихыг зөвтгөж болох эсэхБагш, сурагчийн эрхийн тэнцвэр хаана байх ёстой вэСургуулийн дээрэлхэлтийг шийдвэрлэхэд хүч хэрэглэх нь зөв үүЦуврал бодит асуудлыг хөндөж байна уу, эсвэл хүчирхийллийг хэт баатарлаг болгож байна уу
Эдгээр зөрчилтэй байр суурь нь цувралыг ердийн сургуулийн драм бус, боловсрол, хүний эрх болон шударга ёсны тухай маргаан өрнүүлсэн бүтээл болгож байна. Анхны үнэлгээнүүдэд ч цувралыг хохирогчдын хувьд сэтгэл ханамж төрүүлэхүйц хэдий ч хэрэглэж буй арга нь ёс зүйн хувьд эргэлзээтэй хэмээн тодорхойлжээ.
Алдартай боловч маргаан дагуулсан вебтүүнээс сэдэвлэв“Teach You a Lesson” нь Чэ Ён Тэк, Хан Га Рам нарын бүтээсэн “Get Schooled” вебтүүнээс сэдэвлэсэн.Эх зохиол нь сургуулийн дээрэлхэлт, багшийн эрх болон эцэг эх, сурагчдын хоорондын зөрчлийг хурц хэлбэрээр харуулдгаараа олон уншигчтай болсон. Гэсэн хэдий ч зарим хэсэг нь хүч хэрэглэсэн хүмүүжлийг зөвтгөсөн, ялгаварлан гадуурхсан өнгө аястай гэх шүүмжлэлд өртөж байв.Үүнтэй холбоотойгоор Солонгосын багш нарын байгууллагууд дэлгэцийн бүтээл хүчирхийллийг боловсролын арга мэт ойлгуулах эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж, цувралыг цацахаас өмнө ч маргаан өрнөж байжээ. Иймээс “Teach You a Lesson” нь нээлтээ хийхээсээ өмнө Netflix Korea-ийн хамгийн их хэлэлцэгдсэн төслүүдийн нэг болсон байна.
Гол дүрүүдэд хэн тоглосон бэ?На Хва Жиний дүрийг Ким Му Ёль бүтээсэн бол тусгай товчоог санаачлагч Боловсролын сайд Чой Ган Согийн дүрд И Сон Мин тогложээ.Мөн Жин Ки Жү тусгай хүчний алба хааж байсан байцаагч Им Хан Римийн дүрд, P.O нэрээрээ танигдсан Пё Жи Хүн товчооны ажилтан Бон Гын Дэгийн дүрд тоглосон байна. Цувралыг “Juvenile Justice” бүтээлээрээ танигдсан Хон Жон Чан найруулж, зохиолыг И Нам Гю, Ким Да Хи нар бичжээ.




