Metroid Prime 4: Beyond анхны том хямдралдаа орлоо
Nintendo Switch-ийн хамгийн гоё харагддаг FPS тоглоомын нэг эцэст нь хямдарлаа. Best Buy дээр Metroid Prime 4: Beyond-ийн физик хувилбар 39.99 доллар болж, 20 долларын хямдралтай худалдаалагдаж байна.
Switch дээр тоглоход гайхалтай харагддаг ч Switch 2 дээр бүр илүү оновчтой ажиллана. 10 долларын upgrade pack авбал өндөр нягтралтай текстур, хурдан ачаалалт, Joy-Con mouse mode нээгдэнэ.
Хэрэв танд Switch 2 байгаа бол хямдралтай тоглоом + upgrade pack нийлээд 50 доллар болно. Энэ нь Switch 2 Edition-ийн 70 долларын үнэтэй хувилбараас хямд гэсэн үг.
2007 оноос хойш гарсан анхны Prime тоглоом болох Beyond нь илүү нээлттэй бүтэцтэй, том desert world, collectible, map marker, мотоцикл зэрэг шинэ элементтэй. Энэ өөрчлөлтүүд маргаантай ч Metroid брэндийн хувьд том бооцоо хэвээр байна.



