Технологи

Dyson камертай цэвэршүүлэгчээ гаргалаа

Dyson агаарыг цэвэршүүлэх төхөөрөмжөө нэг шат ахиулж, танай өрөөнд хүнийг дагаж чиглэдэг камертай болголоо. Шинэ Find+Follow Purifier Cool нь AI ашиглан хаана сууж, хаашаа хөдөлж байгааг тань мэдэрч, цэвэр агаарыг яг тийшээ үлээнэ.

Энэ нь зөвхөн тав тух биш, эрчим хүчний хэмнэлт ч гэсэн. Өрөө хоосон байвал сэнс автоматаар унтарч, хэрэглээг бууруулна. Dyson өмнө нь робот тоос сорогч дээр камер, AI ашиглаж байсан ч хөдөлгөөнгүй төхөөрөмж дээр ийм шийдэл нэвтрүүлсэн нь анхны тохиолдол.

Үнэ нь $894.99. Компанийн хувьд энэ бол “ухаалаг гэр” зах зээлд premium ангиллаа улам чангатгасан алхам. Харин хэрэглэгчдийн хувьд нэг асуулт үлджээ: агаар таныг дагах нь convenience юу, privacy юу?

Холбоотой мэдээнүүд

Back to top button