БизнесХөрөнгийн зах зээл

AI-гийн өсөлт саарч, Qualcomm-ийн хувьцаа 11% унав

Хагас дамжуулагчийн зах зээлд өрнөсөн хиймэл оюуны өсөлт гэнэт саарч, Qualcomm-ийн хувьцаа нэг өдөртөө 11%-иар буурлаа. Сүүлийн саруудад AI-тэй холбоотой хөрөнгө оруулалт зөвхөн Nvidia дээр төвлөрөхөөсөө илүү өргөжин, чип үйлдвэрлэгч олон компанид өсөлт авчраад байсан ч энэ давлагаа эргэн буцаж байгаа шинж илэрч байна.

Зах зээлд сүүлийн үеийн өсөлт хэт халсан байж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, хөрөнгө оруулагчид ашиг фикслэх хандлага руу шилжив. Үүний нөлөөгөөр AI-тай холбоотой чипүүдийн ханш дарамтад орж, сүүлийн үеийн дээд түвшнээсээ ухарч эхэллээ.

Qualcomm-ийн хувьд энэ уналт нь зөвхөн нэг компанийн сулрал биш, харин AI ралли хэр зэрэг өргөн хүрээтэй, хэр удаан үргэлжлэх вэ гэсэн зах зээлийн асуултыг улам тодотгож байна. Хөрөнгө оруулагчид одоо чипийн салбарын өсөлт бодит орлого, эрэлтэд хэр хурдан тусахыг анхааралтай ажиглаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button