Технологи

iPhone дээр Android-той чат одоо шифрлэгдлээ

Apple iPhone дээрх Messages аппдаа Android хэрэглэгчидтэй хийх RCS чатын шифрлэлтийг нэмлээ. iOS 26.5-ийн бета хувилбараар энэ боломж идэвхжиж, мессеж илгээх үед Apple ч, Google ч агуулгыг нь харахгүй гэсэн үг.

Чатын дээр түгжээний дүрс, “Encrypted” гэсэн тэмдэг гарч ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн уг функцийг дэмждэг операторын сүлжээнд ажиллана. Apple-ийн хэлснээр шифрлэлт анхнаасаа default байдлаар асаж, хуучин болон шинэ RCS ярианд аажмаар автомат нэвтэрнэ.

Энэ өөрчлөлт нь iPhone ба Android-ын хоорондох харилцааг илүү аюулгүй болгож, Apple-ийн мессежийн экосистемийг WhatsApp зэрэг encrypted chat аппуудтай илүү өрсөлдөхүйц болгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button