Google AI-тай хийгдсэн zero-day халдлагыг зогсоолоо
Google анх удаа хиймэл оюун ухаанаар туслуулж боловсруулсан zero-day халдлагыг илрүүлж, зогсоосноо зарлалаа. Google Threat Intelligence Group-ийн мэдээлснээр “онц ноцтой кибер гэмт хэргийн бүлэглэлүүд” хоёр шатлалт нэвтрэлтийг тойрч гарах томоохон халдлага бэлтгэж байсан байна.
Зорилтот систем нь нэр нь дурдаагүй, open-source, вэбд суурилсан удирдлагын tool байжээ. Хакерууд үүнийг ашиглаад өргөн хэмжээний довтолгоо хийхээр төлөвлөсөн гэж Google үзэж байна.
Судлаачид Python скрипт дотор нь AI ашигласныг илтгэх ул мөр олсон. Тухайлбал, “hallucinated” CVSS оноо, мөн LLM сургалтын өгөгдөлтэй төстэй нэгэн жигд, хэт цэгцтэй бичвэрийн хэв маяг ажиглагджээ.
Энэ нь AI зөвхөн хамгаалалтын талд бус, дайралтын талд ч ашиглагдаж эхэлснийг харуулж байна. Кибер аюулгүй байдлын компаниудын хувьд энэ бол шинэ эрсдэл, харин бизнесүүдийн хувьд хамгаалалтаа ахиулах дохио юм.



