Технологи
NBA, NFL-ийн одууд бооцооны “under”-ыг хориглохоор шахаж байна
NBA, NFL, MLB, NHL, MLS-ийн тоглогчдын холбоод томоохон бооцооны платформууд дээрх “under” төрлийн бооцоог хориглохыг шаардаж эхэллээ.
Тэд АНУ-ын Commodity Futures Trading Commission-д өгсөн захидалдаа ийм бооцоо нь тамирчдын бэртэл, муу үзүүлэлтийг ашиглан таамаглал хийдэг бөгөөд энэ нь тоглогчид болон тэдний гэр бүл рүү дарамт, доромжлол дагуулж байна гэж анхааруулжээ.
Энэ асуудал Kalshi, Polymarket шиг prediction market-үүд олноор өсөж буй үед гарч ирлээ. Хоёр талын маргаан нэг л зүйл дээр төвлөрч байна: спортын дата дээр суурилсан шинэ бооцооны зах зээл өсөх тусам тамирчдын нэр хүнд, аюулгүй байдал хамгийн түрүүнд эрсдэлд орж байна.
Хэрэв CFTC энэ байр суурийг дэмжвэл спорт бооцооны дараагийн том дүрэм өөрчлөгдөх боломжтой.



