Технологи

Oura сарын мөчлөг дээрээ жирэмслэлтээс хамгаалах мэдээлэл нэмлээ

Oura ухаалаг бөгжний Cycle Insights дээр шинэ боломж нэмлээ. Тус компани дааврын жирэмслэлтээс хамгаалах аргуудыг сарын мөчлөгийн тооцоонд оруулж, хэрэглэгчдэд биеийн мэдээллээ илүү нарийн унших нөхцөл бүрдүүлж байна.

Шинэ “Hormonal Birth Control” функц нь эм, наалт, спираль, имплант зэрэг 20 гаруй төрлийн дааврын хамгаалалтын нөлөөг харгалзан үзнэ. Ингэснээр температурын өөрчлөлт, нойр, сэргэлт, биеийн ерөнхий үзүүлэлт дээр ямар нөлөө гарч байгааг илүү тод харуулах зорилготой.

Энэ бол зөвхөн период трекер биш, харин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн илүү ухаалаг аналитик руу Oura хийж буй том алхам. Reproductive health технологи өргөжих тусам бодит хэрэглэгчийн өгөгдөл дээр суурилсан шийдэл зах зээл дээр илүү үнэ цэнтэй болж байна. Шинэ функц дэлхий даяар 5-р сарын 6-наас үе шаттай нэвтэрнэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button