Технологи

Microsoft Word-д өмгөөлөгчдөд зориулсан AI агент суулгалаа

Microsoft Word дотор хуульчдад зориулсан шинэ AI агент нэвтэрч байна. “Legal Agent” нэртэй энэ хэрэгсэл нь гэрээ шүүх биш, харин баримт засвар, өөрчлөлтийн түүх, нарийн бүтэцтэй файлууд дээр ажиллаж, гэрээ шалгах шиг давтагддаг ажлыг автоматжуулахад чиглэжээ.

Microsoft-ийн Office Product Group-ийн корпоратив дэд ерөнхийлөгч Сумит Чауханы хэлснээр, энэ агент нь ерөнхий AI-аас өөр. Хууль зүйн бодит workflow-д тулгуурласан бүтэцтэй учраас зааврыг “таамгаар” биш, тодорхой алхмаар гүйцэтгэнэ.

Хамгийн том давуу тал нь tracked changes-тэй баримтууд дээр шууд ажиллах боломж. Энэ нь хууль зүйн багийн цаг хэмнэж, contract review, clause-by-clause шалгалт, хэлэлцээрийн хяналтыг илүү хурдан, стандарттай болгоно.

Хэрэв Microsoft энэ шийдлээ амжилттай нутагшуулбал, Word зөвхөн текстийн програм биш, enterprise AI workflow-ийн чухал төв болж хувирч магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button