Технологи

Dyson роботдоо өөр компанийн мотор суулгав

Dyson-ийн шинэ робот тоос сорогч брэндийнхээ гол бахархал болсон моторгүй гарч ирлээ. Spot & Scrub Ai нэртэй энэ загвар нь шүүрдэхээс гадна нойтон цэвэрлэгээ нэмсэн ч доторх хөдөлгүүр нь Dyson-ийнх биш гэдгийг компани өөрөө хүлээн зөвшөөрөв.

Dyson-ийн дизайны менежер Nathan Lawson McLean-ийн хэлснээр төхөөрөмж нь “Dyson-ийн шинэ болон хуучин технологи”-ийг өөр платформуудтай хослуулсан бүтээгдэхүүн. Ялангуяа lidar навигаци болон вакуум мотор нь гуравдагч талын шийдэл ажээ.

Энэ бол сонирхолтой дохио. Мотороороо нэр хүнд босгосон Dyson одоо роботын зах зээлд хурдан гарахын тулд гаднын технологид түшиглэж байна. Өрсөлдөөн ширүүссэн энэ салбарт хурд, функц хоёрыг зэрэг барихын тулд компаниуд брэндийн “цэвэр” архитектураасаа ч буулт хийж эхэлж байгаагийн нэг жишээ юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button