OpenAI-ийн шинэ кибер AI зөвхөн итгэмжлэгдсэн багт
OpenAI кибер хамгаалалтын шинэ frontier загвар болох GPT-5.5-Cyber-ийг гаргахаар бэлдэж байна. Гэхдээ энэ AI-г бүгд ашиглахгүй. Sam Altman-ийн хэлснээр эхний ээлжид зөвхөн сонгогдсон “cyber defenders” буюу итгэмжлэгдсэн хамгаалалтын баг, байгууллагуудад нээх аж.
Энэ нь компанийн хувьд зөвхөн технологийн шинэчлэл биш, аюулгүй байдлын зах зээлд том сигнал болж байна. Илүү хүчтэй кибер хамгаалалт шаардаж буй банк, дэд бүтэц, төрийн байгууллагуудын хувьд ийм загвар шууд ашигтай.
Altman X дээр “ойрын хэдэн өдөрт” хязгаарлагдмал нэвтрүүлэлт эхэлнэ гэж хэлсэн. OpenAI нь засгийн газар болон экосистемтэй хамтран trusted access-ийн хүрээг тодорхойлох юм. Загварын бүрэн чадвар одоогоор нууц хэвээр байгаа ч энэ алхам AI-г довтолгооноос илүү хамгаалалтын хэрэгсэл болгон ашиглах шинэ үеийг харуулж байна.



