Маск, Алтман хоёрын OpenAI-ийн төлөөх дайн шүүх дээр
Элон Маск, Сэм Алтман хоёрын маргаан зүгээр нэг хувийн зөрчил биш. Энэ бол OpenAI, ChatGPT, бүр AI салбарын бизнесийн загварын ирээдүйг шийдэх шүүхийн том тулаан.
Маск 2024 онд OpenAI анхны зорилгоо орхиж, хүний төлөөх нээлттэй AI биш, ашгийн төлөөх машин болсон гэж шүүхэд өгсөн. Тэрээр компанийг хамтран байгуулагчийн хувиар өөрийг нь хуурсан гэж мэдэгдэж, Алтман болон Грег Брокманыг удирдлагаас хасахыг хүртэл шаардсан.
OpenAI харин энэ нэхэмжлэлийг өрсөлдөгчөө удаашруулах оролдлого гэж үзэж байна. Яг энэ мөчид шүүхийн танхимд гарч буй мэдүүлгүүд нь OpenAI яаж startup-аас олон тэрбумын AI платформ болсныг дахин задлан харуулж байна.
Энэ хэрэгт шийд гарах нь зөвхөн нэг компанид биш. AI-ийн мөнгө хаанаас орж ирдэг, хэн хянадаг, ялагч нь хэн байх вэ гэдгийг тодорхойлж магадгүй.



