Технологи
YouTube TV олон сувгийг өөрөө сонгож үздэг боллоо
YouTube TV хэрэглэгчдийн хамгийн их хүсдэг функцийн нэгийг нээлээ: multiview-ээ өөрөө бүрэн тохируулж болно.
YouTube-ийн CEO Neal Mohan-ийн хэлснээр одоо хэрэглэгчид шууд дамжуулалтын сувгуудыг хүссэнээрээ хослуулж, нэг цонхонд дөрвөн стрим хүртэл зэрэг үзэх боломжтой боллоо. Өмнө нь multiview зөвхөн бэлэн сонголттой байсан бол одоо илүү уян хатан, илүү персонал байх болж байна.
Энэ шинэчлэл YouTube TV-ийг спорт, мэдээ, бизнесийн контент үздэг хэрэглэгчдэд илүү хүчтэй өрсөлдөгч болгоно. Ялангуяа олон стрим зэрэг хянах хэрэгтэй үзэгчдэд энэ нь том давуу тал. YouTube-ийн хувьд энэ нь хэрэглэгчийн оролцоог өсгөж, платформ дээр өнгөрөөх хугацааг нэмэх ухаалаг алхам болж байна.



