Технологи
Skye гарч амжаагүй байхад хөрөнгө оруулагчид яагаад шүүрэв?
Skye-ийн шинэ AI home screen app албан ёсоор нээгдэхээсээ өмнө хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. Энэ нь iPhone-ийг илүү “ухаалаг” болгох дараагийн давалгаанд зах зээл аль хэдийн итгэж эхэлснийг харуулж байна.
Апп нь хэрэглэгчийн өдөр тутмын ашиглалтыг AI-тай илүү уялдуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, энгийн launcher биш — утасны нүүр цонхыг ажил, зурвас, хэрэгтэй үйлдлүүдийг төвлөрүүлдэг ухаалаг интерфэйс болгохыг зорьж байна.
Хөрөнгө оруулалт launch-оос өмнө орж ирсэн нь зөвхөн бүтээгдэхүүнээс гадна бизнесийн боломжийг нь харж байгаагийн дохио. iPhone хэрэглэгчид AI support-той шинэ туршлагад бэлэн байгаа эсэх нь энэ зах зээлийн дараагийн том асуулт.



