Технологи
Samsung-ийн анхны smart glasses Meta-тай адилхан харагдав
Samsung-ийн анхны smart glasses-ийн дүр төрх ил боллоо. Leaked зургууд дээрх Galaxy Glasses нь Meta-ийн Ray-Ban smart glasses-тай бараг ижил харагдаж байна.
“Jinju” код нэртэй энэ загвар ирэх сард Google I/O дээр танилцаж магадгүй. Үнэ нь $379–$499 байх төлөвтэй нь Samsung-ийг шууд wearable AI төхөөрөмжийн өрсөлдөөнд оруулж байна.
Төхөөрөмжид Qualcomm Snapdragon AR1 чип, 12MP Sony камер, 155mAh батарей, bone conduction speaker багтана. Гэхдээ энэ хувилбар дэлгэцгүй.
Samsung илүү өндөр зэрэглэлийн, micro-LED дэлгэцтэй “Haean” хувилбарыг дараа нь гаргахаар бэлдэж байгаа гэнэ. Энэ нь компанийн smart glasses-ийг зүгээр нэг аксессуар биш, AI зүүмэл төхөөрөмжийн шинэ ангилал болгох дохио.



