Microsoft–OpenAI-ийн AGI тохиролцоо нуран унав
Microsoft, OpenAI хоёрын олон жил яригдсан хиймэл ерөнхий оюун ухаан буюу AGI-тэй холбоотой заалт албан ёсоор хасагдлаа. Энэ нь тэдний хамтын ажиллагаа урьдынхаас илүү уян хатан, гэхдээ илүү тодорхойгүй болж байгааг харуулж байна.
Шинэ тохиролцоогоор Microsoft нь OpenAI-ийн гол cloud түнш хэвээр үлдэнэ. OpenAI-ийн бүтээгдэхүүнүүд эхлээд Azure дээр гарах ч Microsoft шаардлагатай дэд бүтцийг дэмжиж чадахгүй гэж үзвэл нөхцөл өөрчлөгдөж болно. Харин OpenAI одоо бүтээгдэхүүнээ ямар ч cloud provider дээр хүргэх эрхтэй болжээ.
Энэ өөрчлөлт OpenAI-д enterprise хэрэглэгчдийг илүү чөлөөтэй татах, олон платформ дээр хурдан өсөх боломж олгож байна. Нөгөө талдаа Microsoft-ын давуу байр суурь сулрах дохио ч байж мэднэ. AI зах зээлд хэн дэд бүтэц, хэн хэрэглэгчийг хянах вэ гэдэг тэмцэл улам ширүүсэж байна.



