Технологи

Logitech MX Console одоо Office-ийг ч удирдана

Logitech MX Creative Console-ийн хамгийн том шинэчлэл гарлаа. Тус компани MX цуврал дагалдах хэрэгслүүддээ зориулсан шинэ Productivity Plugins-ийг танилцуулж, зөвхөн бүтээлч аппууд биш өдөр тутмын оффисын ажлыг ч хурдлуулах боломж нээв.

Одоо MX Creative Console-оор Microsoft Word, Excel, PowerPoint дээрх shortcut, action, хэрэгслүүдийг шууд удирдаж болно. Мөн Slack, Notion зэрэг ажлын багажууд ч дэмжигдэж эхэлжээ.

Энэ нь Logitech-ийн бүтээгдэхүүнийг зүгээр нэг keyboard нэмэлтээс илүү, ажил, контент, багийн workflow-г нэг дор төвлөрүүлдэг control hub болгох алхам. Ялангуяа AI, productivity, creator economy огтлолцож буй энэ үед жижигхэн төхөөрөмжөөр олон апп удирдах чадвар нь цаг хэмнэж, ажлын үр ашгийг өсгөнө. Logitech ийнхүү MX ecosystem-оо зөвхөн дизайнер, editor-д биш, оффисын хэрэглэгчдэд ч илүү үнэ цэнтэй болгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button