Технологи
Пентагон AI-д яагаад дурлаж эхэлсэн бэ?
Иран дахь довтолгооны эхний 24 цагт АНУ-ын арми 1,000 гаруй бай руу цохилт өгчээ. Энэ хурдны ард байг илрүүлэх, оношлох ажлыг хиймлээр оюун ухаан асар ихээр түргэсгэсэн нь анхаарал татаж байна.
Тухайн системийн гол төв нь Maven Smart System. Энэ нь 2017 онд дроны бичлэгийг компьютерийн хараатай автоматаар шинжлэх жижиг туршилтаас эхэлсэн ч өнөөдөр дайны ажиллагааг хурдасгах стратегийн хэрэгсэл болжээ.
Журналист Katrina Manson шинэ номондоо Project Maven хэрхэн төрж, Google-ийн эсэргүүцэл, Пентагоны гэрээ, цаашлаад AI-г цэргийн үндсэн хэрэгсэл болтол нь хэрхэн өөрчилснийг задлав.
Энэ түүхийн гол утга нь нэг зүйл: AI зөвхөн апп, startup-ийн тоглоом биш. Тэр одоо дайн, шийдвэр гаргалт, улсын аюулгүй байдлын төвд орж иржээ.

